ЭМШУТНС · Нэгдсэн каталог

Ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлээс хайх

Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сангийн нэгдсэн каталог.

Уншлагын танхим, салбарууд

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын сан нь Улаанбаатар хотод 3 салбар, хөдөө орон нутагт 3 салбартай, оюутны дотуур байр, лицей сургуульд уншлагын танхимтай үйл ажиллагаа явуулж байна. Номын сан нь нийт 4809,5 м2 талбайтай, 895 суудалтай, 6 номын фонд, 14 уншлагын танхимтай 2 барилгатай. Нийт 179840 ном сурах бичигтэй, үүний 132112 (73%) нь анагаах ухааны мэргэжлийн ном сурах бичиг байна.

Эрдэм шинжилгээний номын сан

ЭМШУ-ны төв номын сангийн Эрдэм шинжилгээний номын сан нь АШУҮИС-ийн Төв кампусд байралдаг ба 1595 м2 талбайтай 495 суудалтай 7 давхар барилгатай. Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Био-Анагаахын сургууль, Эрдмийн сургуулийн оюутнуудад голчлон үйлчилдэг тул ном сурах бичгийн фонд нь эрдэм шинжилгээ судалгааны материал, био-анагаах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ном сурах бичгээс бүрддэг.

Дэлгэрэнгүй (mnums.edu.mn)

Номын сангийн цогцолбор

ЭМШУ-ны төв номын сангийн цогцолбор нь АШУҮИС-ийн Зүүн кампусд байрладаг ба 2991,5 м2 талбайтай 480 суудалтай 3 давхар барилгатай. Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн оюутнууд, Монгол япон сургалтын эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидентүүдэд үйлчилдэг тул ном сурах бичгийн фонд нь эмнэл зүйн мэргэжлийн ном сурах бичгээс голчлон бүрддэг. Шинэ цогцолбор нь орчин үеийн шийдэл бүхий нээлттэй уншлагын танхим, бүрэн цахимжсан хамгаалалтын системтэй. Мөн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулсан хурлын танхим, цахим уншлагын танхим, бүлгээр ажиллах өрөө, чөлөөт цагт зориулсан мультмедиа студи, амралтын өрөө зэргийг бүрэн шийдсэн.

Дэлгэрэнгүй (mnums.edu.mn)

Салбар номын сан (Сувилахуйн номын сан)

ЭМШУ-ны төв номын сангийн сувилахуйн номын сан нь АШУҮИС-ийн Баруун кампусд байралдаг ба 223 м2 талбайтай 110 суудалтай. Сувилахуйн сургууль, Эм зүйн сургуулийн оюутнуудад үйлчилдэг тул ном сурах бичгийн фонд нь сувилахуй, эм зүйн чиглэлийн ном сурах бичгээс голчлон бүрддэг.

Дэлгэрэнгүй (mnums.edu.mn)

Анагаах ухааны сургууль дахь уншлагын танхим

Уншлагын танхим нь судлаачдын суралцах ая тухтай орчинг бүрдүүлэн зөөврийн компьютер цэнэглэх залгуур, утасгүй интернетийн төхөөрөмжүүдийг байрлуулсан. Тус уншлагын танхим нь 82 суудалтай. Монгол, англи, орос хэл дээрх 3000 гаруй мэргэжлийн ном сурах бичигтэй ойрын фондтой. 1 – 6 – р дамжааны үйлчилдэг чөлөөт сонголттой фонд юм.